ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ ‌ 

#42/2022

Logo

Capital Insight

ХАМГИЙН ЧУХЛЫГ ТАНД

Онцлох ишлэл

Онцлох ишлэл

"Монгол улсын зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэмийн үед валютын ханш нь эрэлт нийлүүлэлтийн дагуу тогтох боловч төв банк шаардлагатай үед гадаад валют худалдах, худалдан авах байдлаар интервенц хийж ханшийн огцом хэлбэлзлийг багасгадаг. "
- С. Зоригт
Ти Ди Би Секьюритис ҮЦК
Зах зээлийн шинжээч

Онцлох шинжилгээ

ХУВЬЦААНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТОЙМ 2022.09.12 - 2022.09.16 | TDB Securities

Ам.долларын ханш 2020 оны 11 сараас 2022 оны 1-р сар хүртэлх нийт 15 сарын хугацаанд 2849 төгрөгөөс 2850 төгрөгийн хооронд тогтвортой байсан билээ. Харин 2022 оны 10 сарын 24-ны өдрийн байдлаар 1 ам.доллар 3378.1 төгрөгтэй тэнцэж оны эхэн үетэй харьцуулахад төгрөгийн ханш 18.5% суларсан байна.

Тэгвэл төгрөгийн ханш ам.долларын эсрэг яагаад суларсан бэ?

Ам.долларын ханш өсөж буйн шалтгааныг тодорхойлохын тулд валютын ханшид нөлөөлж буй суурь хүчин зүйлсийг тодорхойлох хэрэгтэй. Валютын ханшийн хөдөлгөөн ямар байх нь тухайн улсын валютын ханшийн дэглэмээс шууд хамаардаг. Валютын ханшийн дэглэм нь доорх 3 төрөл байдаг.
• Тогтмол ханшийн дэглэм
• Чөлөөтэй хөвөгч ханшийн дэглэм
• Зохицуулалттай хөвөгч ханшийн дэглэм

Дэлгэрэнгүй →

Хувьцааны зах зээл

Гадаад зах зээлийн тойм

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛ УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Монгол улсын хувьцаанууд 7 хоногт бууралттай байлаа. Тодруулбал, Монголын Хөрөнгийн Биржийн (МХБ) ТОП-20 индекс 33,552.77 нэгжид хүрч, 1.16%-ийн бууралттай хаагдлаа.

АНУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын хувьцаанууд 7 хоногт өндөр өсөлттэй байлаа. Зарим компаниудын 2022 оны 3-р улирлын тайлан сайн гарсан нь хөрөнгө оруулагчдын шийдвэр гаргалтад эергээр нөлөөлж, улмаар хувьцаанууд 7 хоногт өндөр өсөлтийг үзүүллээ. "S&P 500" индекс дэх компаниудын салбараар нь ангилбал эрчим хүчний салбарын хувьцаанууд хамгийн өндөр өсөлттэй байлаа.

ЕВРОПЫН ЗАХ ЗЭЭЛ: Их Британийн ерөнхий сайд Лиз Трасс 2 сар хүрэхгүй хугацаанд ажилласны эцэст огцорч, түүний санхүүгийн бодлого нь цуцлагдсан тул Европын хувьцаанууд 7 хоногт өсөлттэй байлаа.

ЯПОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛ: Япон улсын хувьцааны зах зээл иений ханшийн сулралтай холбоотойгоор 7 хоногт бууралттай байлаа. "NIKKIE 225" индекс 0.74%, "TOPIX" индекс 0.85%-иар тус тус 7 хоногт буурлаа.

БНХАУ-ЫН ЗАХ ЗЭЭЛ: БНХАУ-ын хувьцааны зах зээл 7 хоногт өсөлттэй байлаа. Хувьцааны зах зээл тус улсын төв банкны хөрөнгийн зах зээлийг дэмжих төлөв, БНХАУ-ын Коммунист намын Үндэсний их хурлын үеэрх өөдрөг хүлээлтийн нөлөөгөөр өсөлттэй байлаа. (Уг хурал нь 5 жилд 1 удаа болдог.)

Дэлгэрэнгүй →

Бондын зах зээл

*Зах зээлийн тоо мэдээ Баасан гарагийн хаалтын ханшаар болно

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ: Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 112 ширхэг бондыг нийт 27.75 сая төгрөгөөр 7 хоногт арилжаалсан.

ОЛОН УЛСЫН БОНДЫН ЗАХ ЗЭЭЛ: АНУ-ын Засгийн Газрын Үнэт Цаасны өгөөж 7 хоногт өсөлттэй байлаа. 10 жилийн хугацаатай ЗГҮЦ-ны өгөөж 4.21%-д хаагдсан. Баасан гарагт оргил үедээ 4.33%-д хүрсэн нь сүүлийн 14 жилийн дээд түвшин болсон. (Бондын үнэ болон өгөөж эсрэг чиглэлд хөдөлдөг.)

Дэлгэрэнгүй →

Эдийн засгийн мэдээ

Эдийн засгийн мэдээ

НДС-ийн орлого I-IX сард ₮2.5 их наяд болж, өмнөх оны мөн үеэс 33.9 хувиар өсөв

 2022.10.21 

Нийгмийн даатгалын сангийн орлого 2022 оны эхний есөн сард 2.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 33.9 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Улсын нэгдсэн төсвийн татварын орлогод эзлэх нийгмийн даатгалын орлогын хувь хэмжээ мөн өссөн байна. Учир нь оны эхний есөн сард улсын нэгдсэн төсвийн татварын орлогын 19.8 хувийг мөн бүрдүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 1.7 нэгж хувиар өссөн үзүүлэлт болов.

Дэлгэрэнгүй

Дэлхийн банк: Цар тахлын үед өрхүүдэд олгосон дэмжлэгээр Монгол Улс бүс нутагтаа тэргүүлсэн

 2022.10.21 

Хүүхдийн мөнгийг олгоход зарцуулж буй мөнгөн дүн Монгол Улсын ДНБ-ий 3 хувьтай тэнцэж байна гэж Дэлхийн банк тооцоолжээ.

Монгол Улсын цар тахалтай холбогдуулан айл, өрхүүдэд үзүүлсэн тусламж дэмжлэгийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувиар нь авч үзвэл Зүүн Ази, Номхон далайн бүс нутагтаа тэргүүлж байгааг Дэлхийн банк мэдээллээ.

Дэлгэрэнгүй

Хувьцаат компанийн мэдээ

Монголын хөрөнгийн зах зээлийн мэдээ

"ЛЭНДМН АКТИВ ТЗК” ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ НЭЭЛТИЙН ЁСЛОЛ БОЛЛОО

 2022.10.20 

“ЛэндМН Актив ТЗК” ХХК-иас олон нийтэд санал болгож буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас /ХБҮЦ/-ны анхдагч зах зээлийн арилжааг өнөөдөр эхлүүлж, хүндэтгэлийн цан цохилоо. Энэхүү үнэт цаас нь Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй 6 дахь ХБҮЦ болж байгаа бөгөөд тус компани нь 24 сарын хугацаатай, жилийн 17 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн үнэ бүхий 48,500 ширхэг ХБҮЦ-ыг зах зээлд санал болгож, 4.8 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөж байна.

Дэлгэрэнгүй

"НӨМӨР КРЕДИТ АССЕТ ТЗК" ХХК-ИЙН ХБҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖАА ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ

 2022.10.18 

Санхүүгийн зохицуулах хорооны 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 1/3938 тоот албан бичгийн дагуу "Нөмөр Кредит Ассет ТЗК" ХХК-ийн хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааг амжилттай болсонд тооцож, өнөөдөр буюу 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс тус компанийн үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлэхээр боллоо.

Дэлгэрэнгүй